ЭМЯ: Сэлэнгэ аймагт covid-19-ийн нэг тохиолдол илэрлээ

 ЭМЯ: Сэлэнгэ аймагт covid-19-ийн нэг тохиолдол илэрлээ

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2020.12.16) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон,  аймгийн салбар лабораторид арванхоёрдугаар сарын 16-ны 11:00 цагийн байдлаар нийт 12711 сорьцод шинжилгээ хийсэн байна. Нийт нэг хүнээс Covid-19-ийн халдвар илэрлээ. Энэ нь Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм.

Холбоотой мэдээ