Эрчим хүчний хэрэглээ өссөөр байвал цахилгаан хязгаарлана

 Эрчим хүчний хэрэглээ өссөөр байвал цахилгаан хязгаарлана

Тус хорооны дарга А.ТЛЕЙХАН:

-Засгийн газраас 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл иргэд, ААН-ийн цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан.  Ингэхдээ 123800 аж ахуйн нэгж, 900 мянга гаруй айл өрхүүд хамрагдах бөгөөд тэглэсэн төлбөрүүдийн санхүүгийн эх үүсвэрийг “Эрдэнэт” үйлдвэр хариуцах бөгөөд ойролцоогоор 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахаар байна.  Энэ бол мэдээж том дэмжлэг.  Засгийн газрын дээрх шийдвэр гарснаас хойш эрчим хүчний хэрэглээ 18 хувиар өссөн.  Ялангуяа  цахилгааны оройн ачаалал огцом өсч байна. Эрчим хүчээр хангагч тоног төхөөрөмжүүд бүгд өөрсдийн хязгаар бүхий хүчин чадалтай. 

Өчигдөр 17.00-21.00 цагийн хооронд цахилгааны хэрэглээ дээд цэгт буюу 1300 мкв хүрсэн. Эчим хүчний хэрэглээ цаашид  огцом өсвөл цаашид цахилгааны доголдол, саатал  гарахыг үгүйсгэхгүй. Өчигдөр импортоор ОХУ-аас 245 мкв, дотоодын бүх үйдвэрээ дайчлаад цахилгааны хэрэглээг арайхийн хангаж байна лээ.

Өнөөдөр өглөө 11.00 цагийн үед 1150 мкв-д хүрсэн. Энэ нь өмнөх мөн үеийнхээс 100  мкв-аар илүү байгаа юм. Иргэдийн эрчим хүчний хэрэглээ эрс өсч байгаа нь  өдрөөс өдөрт мэдэгдэж байна. Тиймээс төрийн шийдвэрийн хариу болгож иргэд хэрэглээндээ онцгой анхаарах шаардлагатай байна. Ялангуяа 17.00-21.00 цагийн хооронд цахилгаан халаагуур битгий залгаарай. Хэмнэж чадвал ямар нэгэн асуудалгүйгээр энэ хүнд үеийг давж гарна. Хэрэв иргэдийн хэрэглээ цаашид улам ихсээд байвал тодорхой хэмжээнд хязгаарлалт хийхээр яригдаж байна. Мөн өмнөх сарын хэрэглээнээс цахилгааны төлбөр давсан тохиолдолд зөрүү төлбөрийг иргэн өөрөө төлөх журам яригдаж байгаа. Гэхдээ албажаагүй. Мэдээж, ачаалал нэмэгдэхгүй бол хязгаарлалт хийхгүй.

Холбоотой мэдээ