Үйл ажиллагааг нь нээх саналд багтсан зарим аж ахуйн нэгж дээр ажиллалаа

 Үйл ажиллагааг нь нээх саналд багтсан зарим аж ахуйн нэгж дээр ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын эдийн засагт зөөлөн хүчний бодлого баримталж, хэд хэдэн салбарууд,  аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээх саналаа УОК-т хүргүүлэхээ мэдэгдсэн. Эхний ээлжид үйл ажиллагааг нээх аж ахуйн нэгж, байгууллагын тооцоо судалгаа, санал болон халдвар хамгааллын дэмлэмийн зааврыг боловсруулан Улсын онцгой комисст саналаа хүргүүлэх юм.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа ААН-үүд хэвийн ажиллахдаа халдвар хамгааллын дэглэмээ сайтар  сахиж ажиллах  ёстой.

Тиймээс нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр болон албаны хүмүүс өнөөдөр /2020.12.08/ авто болон дугуй засвар,  кофе шоп, Pizza hut сүлжээ ресторан… зэрэг үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж дээр очиж ажиллалаа.

Нийслэлийн зүгээс эдийн засгаа чөлөөлөх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд, аж ахуйн нэгжүүд ажиллаж байж иргэд орлоготой байна гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн онцлов.

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмээ бариад, үйл ажиллагаагаа нээх саналтай байна.

130575524_3449872031735077_1472900251492657590_n_20201208040320
130168504_222334575965323_5512147739074815244_n_20201208040310
130266295_798885657362666_3936587078465933363_n_20201208040320
130345273_387872912551007_7101886999068611601_n_20201208040320
130205612_681668562496926_4478958825011294879_n_20201208040321
130604047_1040388583097651_9135414059186128107_n_20201208040321
130816272_769428687252117_510126352646815197_n_20201208040321

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Холбоотой мэдээ