ЭМЯ: Covid-19 халдвар 21-ээр нэмэгдлээ

 ЭМЯ: Covid-19 халдвар 21-ээр нэмэгдлээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул,Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнээс вирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад Covid-19-ийн нийт батлагдсан 455 тохиолдол болж,  329 хүн нь эдгэрсэн. Нийт 310 хүний ажиглалт хяналтын хугацаа дуусч,  сувиллын ажиглалтад 17 хүн, гэрийн ажиглалтад хоёр хүн байна. Нутаг буцсан долоон хүн байна..

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:   -Монгол Улсад одоогийн байдлаар Covid-19-ийн батлагдсан тохиолдол 455 болсон. Өмнөх өдрүүдээс 21 тохиолдлоор нэмэгдлээ. Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул болон Говьсүмбэр аймагт халдварын голомтод багц хэлбэрээр бүртгэгдээд байна. Эрсдэлтэй тохиолдолд гэртээ хүн хоорондын зай барих шаардлагатай байна. Та бүхэн халдвараас сэргийлэх чухал арга бол гэртээ байх хэрэгтэй.

Холбоотой мэдээ