А.Амбасэлмаа: 644 сорьцод шинжилгээ хийснээс 24 хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 406 боллоо

 А.Амбасэлмаа: 644 сорьцод шинжилгээ хийснээс 24 хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 406 боллоо

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа. 

Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 11-нд нийтдээ 644 хүн шинжилгээ хийсэн байна. Ингэхэд 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

  • Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ,
  • Арвэннэгдүгээр сарын 10-нд мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочийн шинжилгээ,
  • Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн таван хүний давтан шинжилгээ,
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн найман хүний давтан шинжилгээ,
  • Аравдугаар сарын 21-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн гурван хүний давтан шинжилгээ,
  • Хяналтын зорилгоор хийсэн гурав, ингээд нийт 24 хүний шинжилгээнд халдвар илэрлээ.

Халдвартай иргэний ойрын болон дам хавьтал 171 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлаар 84 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа бөгөөд хоёр хүний биеийн байдал хүнд, хүндэвтэр 10, хөнгөн 72 хүн байгаа.

Улсын  хэмжээнд батлагдсан тохиолдол нийтдээ 406 болсны 317 нь эдгэрсэн” гэв.Шинээр илэрсэн 24 тохиолдлын хоёр нь өчигдөр мэдээлэгдсэн халдвартай жолоочийн хадам ээж, дүү хоёрын PCR шинжилгээний хариу юм. Тус шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамнаас зарласнаас хойш нийт 22 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн