ХӨСҮТ: Дотоодоос батлагдсан нийт тохиолдол 5 боллоо

 ХӨСҮТ: Дотоодоос батлагдсан нийт тохиолдол 5 боллоо

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өнөөдөр (2020.11.12) Covid-19 цар тахлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр нийт 644 хүнд Covid-19-ийн шинжилгээ хийхэд 24 хүнээс халдвар илэрчээ.

Тодруулбал, аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ, арваннэгдүгээр сарын 10-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн тийр машины жолооч, арваннэгдүгээр сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн таван хүний давтан шинжилгээ, аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн найман хүний давтан шинжилгээ, аравдугаар сарын 24-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүний давтан шинжилгээ, хяналтын гурван хүний шинжилгээнд тус тус халдвар илэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 84 хүн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд 2, хүндэвтэр 10, хөнгөн 72 хүн байна. Монгол Улсад батлагдсан халдварын 406 тохиолдлын 317 нь эдгэрсэн.

Алтанбулаг боомтоор орж ирсэн, тусгаарлалтад 21 хоног байж байгаад гарсан олон улсын тээврийн жолооч болон гэр бүлийн хүн, хадам ээж болон дүүгээс нь өчигдөр Covid-19 илэрсэн. Тэдний ойрын хавьтал болох 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байна.

Дээрх 73 хүний 48 ойрын хавьтлын шинжилгээ өнөөдөр гарч, нэг хүнээс Covid-19 илэрсэн. Ийнхүү ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтлын батлагдсан тохиолдол тав боллоо. Хоёрдогч хавьтал болох 171 хүний шинжилгээнд Covid-19 илрээгүй. Мөн Замын-Үүд, Өмнөговь, Сэлэнгэ аймаг руу явсан нийт таван хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Бусад тандалт, судалгаа шинжилгээний ажил үргэлжилж байна.

Холбоотой мэдээ