ОХУ-ын ‘Спутник-5’ вакцин 92 хувь үр дүнтэй хэмээн мэдээллээ

 ОХУ-ын ‘Спутник-5’ вакцин 92 хувь үр дүнтэй хэмээн мэдээллээ

ОХУ-ын эрдэмтэд “Спутник-5” вакцины гуравдугаар үеийн олныг хамарсан туршилтаа дуусган дүгнэж, 92 хувийн үр дүнтэй, ямар нэг гаж нөлөө байхгүй хэмээн мэдээлжээ.

Тус эцсийн шатны туршилтад нийт 40 мянган хүн оролцсон бөгөөд эрдэмтэд одоогийн байдлаар нийт 16 мянган хүний мэдээллийг шинжилж үзээд байна хэмээн вакцин бүтээсэн Гамалея судалгааны хүрээлэнгээс мэдээлжээ.

Тайлангаас харахад вакцины туршилтад оролцсон хүмүүсийн дунд халдвар авсан 20 хүн байсан бөгөөд бүгдэд нь пацебо болон вакцин аль алиныг нь тарьжээ. Үр дүнд нь “Спутник-5” вакцин 10 хүн тутмын есд нь Covid-19-өөс ангижрах, сэргийлэхэд хангалттай дархлаа тогтоосон буюу 92 хувь үр дүнтэй хэмээн эрдэмтэд үзсэн байна.

Эрдэмтэд “Спутник-5” вакциныг анх наймдугаар сард хоёрдугаар шатны, цөөн хүн хамруулсан туршилтынхаа дараанаас аюулгүй хэмээн үзэж, бүртгүүлсэн бөгөөд ийнхүү гуравдугаар шатны туршилтыг эмч, багш нар гэх мэт хамгийн эрсдэлтэй ажил хийж байгаа хүмүүс дээр хийсэн юм.

Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар вакцин тариулснаас хойш зарим хүмүүст богино хугацаанд халуурах, толгой өвдөх зэрэг ханиадныхтай төстэй шинж тэмдэг, тариулсан хэсэгт өвдөх зэрэг жижиг шинж тэмдгүүд илэрчээ.

Гамалея хүрээлэнгийн эрдэмтэд үлдсэн хүмүүсийн мэдээллийг хянаж, бүрэн судалгааны тайлан гарган, вакциныг 100 хувь аюулгүй хэмээн батлахад дахиад зургаан сар шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн