Тусгай үүргийн нислэгээр Япон улсаас 146 иргэн ирлээ

 Тусгай үүргийн нислэгээр Япон улсаас 146 иргэн ирлээ

Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэр дагуу өчигдөр (2020.11.11) 09:30 цагт Япон улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ502 дугаарт аяллын онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас нисч, мөн өдрийн 23:00 цагт Улаанбаатарт эргэн газардлаа. Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирсэн бөгөөд дээрх иргэдийг “Корпорейт”, “Кемпински”, Вен зоу” зочид буудлуудад тусгаарлаад байна.

Түүнчлэн өнөөдөр (2020.11.12) болон маргааш  БНСУ руу  хийгдэх байсан тусгай үүргийн нислэгүүдийг Улсын онцгой комиссын шийдвэрээр цуцалж, цаашид цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан тусгай үүргийн нислэг үйлдэх эсэхийг шийдвэрлэхээр боллоо гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн