Дархан хотод хатуу хөл хорио тогтоолоо

 Дархан хотод хатуу хөл хорио тогтоолоо

Монгол Улсын Засгийн газар өчигдөр (2020.11.11)-өөс эхлэн улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах хуулийн дагуу тав хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал захирамж гаргажээ. Тодруулбал, Дархан-Уул аймагт өнөөдөр (2020.11.12)-өөс эхлээд хатуу хөл хорио тогтоогоод байна. Тус захирамжид дурдсанаар:

  • Арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан арилжааны банк, хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, хүнс үйлдвэрлэл, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг, усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны ажлаас бусад үйл ажиллагааг хязгаарлан, гамшгаас хамгаалах орон нутгийн мэргэжлийн алба, мэргэжлийн ангиудаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж байгууллагуудын ажил үйлчилгээ явуулахыг түр хугацаагаар зогсоох, 
  • Дээрх хугацаанд аймаг, сумын төвөөс гарах, орох чиглэлд иргэд, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах,
  • Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан орон гэртээ харгалзах хүнгүй 0-12 насны хүүхэдтэй албан хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцөл бололцоогоор хангах хэмээн бичжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн