УОК, Засгийн газар шуурхай хуралдаан зарлалаа

 УОК, Засгийн газар шуурхай хуралдаан зарлалаа

УОК цаг үеийн асуудлаар 20:00 цагаас мөн Засгийн газар 21:00 цагаас шуурхай хуралдаан зарлалаа. Манай улсад коронавиусийн халдвар дотооддоо гарсан бөгөөд тусгаарлалтаас гарсан жолоочийн ойрын хавьтлын гурван хүнээс одоогоор халдвар илрээд байгаа юм.

Үргэлжлүүлэн тандалт судалгаа болон шинжилгээ авч байгаа талаар үдээс өмнө ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан УОК, Засгийн газар дахин хуралдаан зарласан гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Бид хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг эргэн мэдээлэх болно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн