ХӨСҮТ-ийн 5 давхраас хүн унаж, нас баржээ

 ХӨСҮТ-ийн 5 давхраас хүн унаж, нас баржээ

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн таван давхраас хүн унаж, нас барсан хэрэг өнөөдөр өглөө (2020.11.11) гарсан байна.

Тодруулбал, өнөөдөр өглөөний 07 цаг 28 минутад “Баянзүрх дүүргийн14 дүгээр хороонд байрлах ХӨСҮТ-ийн 5 давхрын цонхоор хүн үсрээд нас барчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай 36 настай, эрэгтэй “У” өндрөөс унаж, нас барсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

  • Амь хохирогч тус эмнэлгийн Сүрьеэгийн тасагт аавыгаа оройн цагаар сахиж, сахиур хийдэг байсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн