МИАТ-ийн дөрвөн төлөөлөгч Германд тусгаарлагдаж байна”

 МИАТ-ийн дөрвөн төлөөлөгч Германд тусгаарлагдаж байна”

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг өнөөдөр (2020.11.04) танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Баян-Өлгий аймагт ямар нэг байдлаар хилээр нэвтэрсэн иргэдээс COVID-19 илэрсэн тохиолдол байхгүй. Тэнд хил хаагаагүй. Тандалтын журмаар олон хүнд шинжилгээ хийсэн.

Герман улсад МИАТ-ийн төлөөлөгчид коронавирусийн халдвар авсан тохиолдол бий. Эдгээр дөрвөн хүн эмнэлэгт хэвтээгүй. Гадуур тусгаарлагдаж байна. ХӨСҮТ-ийн эмч нартай холбогдож, заавар зөвлөгөө авч байна. Эндээс шаардлагатай эм, тариагаар хангах тал дээр ажиллаж байна. Мөн ХӨСҮТ-д өнгөрсөн шөнө элэгний хорт хавдартай 61 настай эмэгтэй нас барсан. Түүнээс COVID-19 халдвар илрээгүй” гэв. Харин “МИАТ” компани албаны эх сурвалжаас тодруулж байгаагаа мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн