Баримтат кино: Монгол хэрхэн Covid-19-тэй тэмцэж байна вэ?

 Баримтат кино: Монгол хэрхэн Covid-19-тэй тэмцэж байна вэ?

Өнөөдрийн эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ–аас COVID-19-тэй тэмцэж байгаа Монгол Улсын хариу арга хэмжээний туршлагаар баримтат кино хийсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлсэн.  ДЭМБ-ын бүтээсэн баримтат киног 15:00 цагаас дэлхий даяар цацагдлаа.

Тэрбээр “ДЭМБ–аас Монгол Улсын СOVID-19 халдвартай тэмцэж, хариу арга хэмжээ авч байгаа туршлагын талаар баримтат кино хийжээ. Тухайн кино өнөөдөр 15:00 цагаас дэлхий даяар цацагдана. Бидний өмнө, энэхүү амжилтаа алдахгүйн тулд маш их хичээж ажиллах өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. Үүний тулд хүн бүр амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэврийг сайн сахих, олон нийтийн газраар явахгүй байх, зай барих зөвлөмжүүдээ дагаж мөрдөх нь чухал” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн