СХД-т Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь НУУСАН БАЙЖЭЭ

 СХД-т Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь НУУСАН БАЙЖЭЭ

Өнгөрөгч амралтын өдөр хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, 30 настай эмэгтэй хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь нуусан байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Уг хэрэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан бөгөөд өнгөрөгч бямба гараг буюу аравдугаар сарын 31-ний өдөр тус дүүргийн иргэн, 30 настай эмэгтэй З гэгч нь хамтран амьдрагч 34 настай Б-г хутгалж, амь насыг нь хохироосон байна.

Улмаар хэргийн газрыг цэвэрлэж, талийгаачийн цогцсыг хивсэнд ороон нуусан байжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, сэжигтэн этгээд нь хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх ба хийсэн хэргээ нуун дарагдуулахаар завдах үед эгч нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ажээ.

Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.  

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн