шуурхай: Цагаан нуурийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч нараас коронавирус илэрлээ

 шуурхай: Цагаан нуурийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч нараас  коронавирус илэрлээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Цагаан нуур, Боршоо боомтуудын арваннэгдүгээр сарын 2-оос эхлэн түр хугацаагаар хаах шийдвэр гаргалаа. Сүүлийн үед тээврийн жолооч нараас коронавирус илрэх нь нэмэгдэж, одоогийн байдлаар 30 тээврийн жолоочоос илэрсэн. Өнгөрсөн шөнө Цагаан нуурын боомтоор орж ирсэн хоёр жолоочоос коронавирус илэрсэн байна. Мөн хил залгаа хотуудад коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа учраас ийн хоёр боомтыг түр хугацаанд хаах шийдвэр гаргаж байгаа гэлээ.

Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Баруун бүсийн боомт хаахаар шатахууны хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлол байна?

Шадар сайд Я.Содбаатар:

-Баруун бүсийн боомтоор орж ирж байгаа гол бүтээгдэхүүн нь нефть. Өнөөдөр бид нефтийн бүтээгдэхүүний нэг сарын нөөцтэй учраас хүндрэл гарахгүй. Цаашид 21 хоногийн дараа тодорхой хугацаагаар нефть оруулж ирэх боломжуудыг судалж байна. Бусад боомтууд дээр карантины тодорхой зоон байгуулахаар төлөвлөж байгаа. Боомтоос наас жолооч нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарсан, ажлын хэсэг ажиллаж байна. Мөн ОХУ-ын хоёр жолоочийг шууд нутаг буцааж, тэдэнтэй ойр ажилласан гаалийн ажилтан зэрэг 28 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авах ажил үргэлжилж байна.

-Өчигдөр шөнө орж ирсэн хоёр жолоочоос илэрсэн гэж байна. Яагаад ЭМЯ мэдээлсэнгүй вэ. Мөн дотооддоо алдахгүй байх эрсдэлээ ЭМЯ хэрхэн тооцоолж байгаа вэ?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Коронавирусийн дотооддоо алдсан тохиолдол байхгүй. Бид дотооддоо тандалтын шинжилгээ авч байгаа. Цагаан нуурын боомттой хил залгаа бүсэд коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, нас баралт өссөн, мөн тус боомтоор орж ирсэн хоёр жолоочоос коронавирус илэрсэн учраас ийн боомтуудыг түр хугацаанд хаах шийдвэр гаргаж байна. ОХУ-ын хоёр жолоочийн шинжилгээний хариу 11.00 цагийн мэдээллийн дараа гарсан учраас одоо мэдээлж байна. Мөн жолооч нарыг тухайн улстай нь холбогдож,  нутаг руу нь буцаасан байгаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн