“Оюутолгой”-н ТУЗ-ийн хоёр гишүүнийг томилжээ

 “Оюутолгой”-н ТУЗ-ийн хоёр гишүүнийг томилжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр гишүүнийг томилжээ.

Тодруулбал “JP Morgan” компанид ажиллаж байсан Э.Баясгалан, Геологич, инженер мэргэжилтэй З.Ган-Очир нарыг шинээр томилсон байна.

Сонгон шалгаруулалтыг өнгөрсөн есдүгээр сард зарлаж, нийт 46 хүн материал ирүүлснээр дээрх хоёр хүнийг томилсон аж.

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ нь нийтдээ есөн гишүүнтэй бөгөөд үүнээс гурвыг нь Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлж, томилдог юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн