ТЕГ-аас Хилийн болон Цэргийн тагнуулын газрыг салгахаар боллоо

 ТЕГ-аас Хилийн болон Цэргийн тагнуулын газрыг салгахаар боллоо

Засгийн газрын өнөөдрийн /2020.10.28/ ээлжит хуралдаанаар Хилийн болон Цэргийн тагнуулын газрыг ТЕГ-ын харьяалалаас гаргах шийдвэрийг гаргалаа. Учир нь, УИХ-аас 2015 онд Тагнуулын тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулж, Тагнуулын  ерөнхий газрын харьяанд Хилийн болон Цэргийн тагнуулын газрыг шилжүүлсэн.

Ингэснээр  Тагнуулын ерөнхий газрын дарга нь Цэргийн тагнуулын газрын даргыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай зөвшилцөн томилох, Хилийн тагнуулын газрын даргыг хил хамгаалах байгууллагын даргатай зөвшилцөн томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр болсон.

Тэгвэл  дахин Тагнуулын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Цэргийн тагнуулын газар болон Хилийн тагнуулын газрыг Тагнуулын  Ерөнхий Газрын харьяанаас салгахаар болжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн