Аравдугаар сарын 31-нээс ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

 Аравдугаар сарын 31-нээс ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Өдөртөө нэмэх градустай, намрын налгар өдрүүд дуусч, хасах градустай өдрүүд айсуй. Аравдугаар сарын 31-нээс ихэнх нутгаар хүйтэрнэ гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Аравдугаар сарын 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 1, 2-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30, 31-нд нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 1, 2-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Аравдугаар сарын 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нээс ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн