Тэрбум төгрөгийн ТАТВАРААС ЗУГТСАН Вьетнам иргэдийг албадан гаргалаа

 Тэрбум төгрөгийн ТАТВАРААС ЗУГТСАН Вьетнам иргэдийг албадан гаргалаа

Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-аас өнгөрсөн долоо хоногт хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр /2020.10.28/ мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр “Манай улсад 306 Вьетнам иргэн амьдардаг. Үүний 206 нь хөдөлмөр эрхэлдэг бол 45 нь зориулалтын бус буюу хөрөнгө оруулагчийн визээр засварын газар ажиллуулж байсныг шалгалтаар илрүүллээ” хэмээсэн юм.

Түүнчлэн, тэрбээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 13 715 гадаад иргэн амьдарч байна. Гадаад иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо Монгол Улсын харъяат хүн амын 3 хувьтай тэнцүү байж болно. Үүний дотор нэг улсын иргэн 1 хувь байж болно гэсэн хуулийн заалт бий. Тэгэхээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад 98 мянга орчим гадаад иргэн байж болно гэсэн үг. Гэхдээ хэзээ ч энэ тоонд хүрч байгаагүй. 2019 оны байдлаар 22 мянган гадаад иргэн оршин сууж байсан. 2018 онд 23 мянга, энэ онд 13715 оршин сууж байна. Өмнөх онуудаас 40-өөд хувиар буурсан гэсэн үг юм” гэлээ. 



ГИХГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Х.Бэхбат “Хөдөлмөр эрхлэх визтэй иргэд сар бүр Монгол Улсад 840 мянган төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад даатгалыг улсад төлөх хуультай. Гэвч Вьетнам улсын эдгээр 45 иргэн татвар төлөөгүйгээс улсад нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан. Тиймээс ГИХГ-аас эдгээр иргэдийн татварыг төлүүлж, албадан гаргах хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана” гэв.

Түүнчлэн ГИХГ-аас 2004 оноос хойш бичиг баримтгүй, хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Хятадын хоёр иргэн, 1996 оноос хойш хууль бусаар, бичиг баримтгүй амьдарч байсан  Югаслав /хуучин/ улсын нэг иргэнийг олж, хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн