Нүүрс тээврийн замд машин мөргөлдөж, 39 настай иргэн амиа алдлаа

 Нүүрс тээврийн замд машин мөргөлдөж, 39 настай иргэн амиа алдлаа

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн хатуу хучилттай замын 2 дахь км асфальтан замд аравдугаар сарын 25-ны 02.30 минутын орчим  Howo маркийн О жолоочтой автомашин North Benz маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж, 39 настай, эрэгтэй, О-гийн амь нас хохирсон байна.

Иймд, Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарыг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, аюулгүй байдлаа ханган, хэт их ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.
 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн