Х.Нямбаатар: Хүүхдийн байцаагч нар сурагчдад хичээл заана

 Х.Нямбаатар: Хүүхдийн байцаагч нар сурагчдад хичээл заана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.10.27/ ЦЕГ-ын бие бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтад Ерөнхий сайдаас гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Ц.Нямдорж нар оролцлоо. 

Энэ үеэр Ерөнхий сай цагдаагийн бие бүрэлдэхүүн, дарга нарт дараах тодорхой үүрэгч, чиглэлийг өгсөн юм. Үүнд: 

1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хороо болон дүүргийн Засаг дарга нартай хамтарч ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа айл өрхийг олж тогтоон, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна. Гэр бүлийн хүчирхийлэл газар авлаа. Үүнд ард түмэн их эмзэглэж байна. 

2. Бага насны хүүхдийн эрх ашиг хохирч, амиа алдаж байна. Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, шуурхай ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна. 

3. Албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа нарын эрх ашгийг хамгаалах, буруутай иргэнд хариуцлага тооцож, олон түмэнд мэдээлж байх хэрэгтэй байна. Ажлаа хийж байгаа цагдаагийн алба хаагчид бусдад чичлүүлж болохгүй, хохирогч байж болохгүй. 

4. Цагдаагийн алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт, ажлыг үе шаттайгаар зохион байгуулах шаардлагатай байна. Соён гэгээрүүлэх ажлыг цагдаагийн бие бүрэлдэхүүний дунд явуулах хэрэгтэй. 

5. Цагдаагийн алба хаагчдын сахилга ёсзүйд анхаарах ёстой.

6. Техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, алба хаагчдынхаа ачааллыг хөнгөвчлөх хэрэгтэй. 

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Бид өнөөдөр нас биед хүрсэн хүмүүсийн гэр бүлийн хэрүүл шуугианыг хөндлөнгөөс хянах гэхээсээ илүүтэй хүүхдэд чиглэсэн сургалтын ажлыг хийхээр төлөвлөж байна. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс ахлах ангийн сурагчдад эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хичээлийг оруулахаар хөтөлбөрөө бэлэн болгоод байна. Сая Засгийн газраас хүүхдийн байцаагч нарын орон тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ирэх жилээс хүүхдийн бацаагч нар ахлах ангиудад хичээл орно. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг өөр түвшинд гаргахыг зорьж байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мөнгийг дэргэдээ төвлөрүүлж, тэр мөнгөөр нэгнийгээ шагнаж урамшуулдаг, гадаад дотоод томилолтод зарцуулдаг жишиг байгааг өөрчилнө. Энэ мөнгөөр гудамжаар эргүүл хийж байгаа хамтарсан багийн гишүүдийг урамшуулна” хэмээн тодотголоо.  Хуваалцах Жиргэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн