найман мянган хүүхэд тутамд нэг гэр бүлийн байцаагч ажиллана

 найман мянган хүүхэд тутамд нэг гэр бүлийн байцаагч ажиллана

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалахад олон улсын жишгийн дагуу 8,000 хүүхэд тутамд нэг байцаагч байхаар цагдаагийн орон тоо, үйлчилгээг нэмэхээр шийдвэрлэжээ.

Энэ талаар Байгаль орчин аялал жуучлалын сайд, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл “За засгийн газар чухал шийдвэр гаргалаа. Хүүхдийн гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн байцаагчийн орон тоог 103 хүнээр нэмэх тогтоол дөнгөж сая гаргалаа. 

УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан хуулийн яамтай хамтран хийсэн хүчирхийллийн асуудлаарх хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн байцаагч хүрэлцэхгүй байгаа тухай яригдаж байсан юм.” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн