Коронавирусээс ч АЮУЛТАЙ халдвар тархаж болзошгүйг анхааруулав

 Коронавирусээс ч  АЮУЛТАЙ халдвар тархаж болзошгүйг анхааруулав

Коронавируст цар тахлын аюул дэлхий нийтийг бүрхээд буй энэ цаг үед эрдэмтэд коронавирусээс ч аюултай титэм вирусний өөр халдвар тархах эрсдэлтэйг анхаарууллаа.

Голомтлон тархах эрсдэлтэй дараагийн вирус нь “SADS CoV” буюу титэм вирусний өөр төрөл болох “Гахайн цочмог суулгалтын хам шинж” юм.

Дээрх вирус 2016 онд БНХАУ-ын Гуангдонг мужийн гахайн ферм дээр илэрснээс хойш эрдэмтэд дөрвөн жил судалж байна. Судалгаагаар вирусний уг гарвал нь хоёр өөр төрлийн сарьсан багваахнайнаас гаралтай болохыг тогтоосон юм.

Энэ оны хоёрдугаар сар хүртэл хүнд халдах эрсдэлгүйд тооцож байсан ч саяхны судалгаагаар хүнд халдах эрсдэлтэй болохыг тогтоожээ.

Вирусний халдах зам нь яг одоо тархаад буй “Ковид-19” вирустэй ижил ч тодорхойгүй шалтгаанаар огцом суулгах шинж тэмдэг илэрдгээрээ ялгаатай аж.

Умард Каролина мужийн Норд Шапелийн их сургуулийн эрдэмтэд шинжлэх ухааны дүгнэлтдээ:

“Гахайн цочмог суулгалтын хам шинж буюу SADS-CoV вирус нь дэлхий даяар тархсан титэм вирусний нэг бүлэг юм. Энэ нь хүн, амьтны дунд өргөн хүрээг хамарч хүний уушги, ходоод, гэдэст хосолсон замаар хурдацтай тархаж болзошгүй” гэж дурджээ.

Дээрх вирус нь ходоод, гэдэсний үйл ажиллагаанд ноцтой нөлөөлж, үр дагаврын хувьд коронвирусээс ч ноцтой байж болзошгүй байна.

SADS-CoV вирус 2016 онд Гуангдон мужид анх тархахдаа дөрвөн фермийн 24 мянган тоорой эндэж байсан бөгөөд шинжилгээгээр шингэний дутагдалд орсон гэх дүгнэлт гарчээ.

Уг вирус нь хүнд халддаг эсэхийг яг таг тодорхойлоогүй ч гахайн анатомын бүтэц хүнийхтэй төстэй байдаг тул вирус халдварласан тохиолдолд тархацын хурд, үр дагавар нь ноцтой байна гэдгийг эрдэмтэд анхаарууллаа.


Эх сурвалж: BGR, Science Daily

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн