Цементийг үнстэй хольж худалддаг байсан хэргийг илрүүлэв

 Цементийг үнстэй хольж худалддаг байсан хэргийг илрүүлэв

Цементийг үнстэй хольж савлан, худалдаалж байсан хэргийг Цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 20, Баянгол дүүргийн 24 хорооны нутагт дэвсгэрт нэр бүхий этгээдүүд цементийг цахилгаан станцын хаягдал үнстэй хольж их хэмжээгээр худалдан борлуулж байсныг илрүүлсэн байна. Уг хэрэгтэй холбоотой гурван бүлэг этгээдийг саатуулан шалгаж байгаа аж.Энэ сард дээрх хэрэгтэй ижил гурван хэргийг Цагдаагийн байгууллага илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 70 орчим тонн цемент хураан авчээ.

ggzdvx_121814151_351062709316519_981956974028697337_n_x320

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн