СЕХ: Улсын хэмжээнд ирц 31,5 хувьтай байна

 СЕХ: Улсын хэмжээнд ирц 31,5 хувьтай байна

СЕХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИРЦ 31,5 ХУВЬТАЙ БАЙНА

Сонгуулийн ерөнхий хорооноос 15.00 цагийн ирцийн мэдээллийг өглөө. Аймгийн хэмжээнд сонгуулийн ирц 35,2 хувь, нийслэлийн хэмжээнд 27 хувь, улсын хэмжээнд 31,5 хувийн ирцтэй байна.

Аймгуудын ирцийн мэдээлэл:

  1. Архангай 40.2 хувь
  2. Баян-Өлгий 24 хувь
  3. Баянхонгор 42 хувь
  4. Булган 37.2 хувь
  5. Говь-Алтай 43.9 хувь
  6. Говьсүмбэр 31.9 хувь
  7. Дорнод 35.2 хувь
  8. Дорноговь 34.6 хувь
  9. Дундговь 35.5 хувь
  10. Завхан 42.2 хувь
  11. Өвөрхангай 36.2 хувь
  12. Өмнөговь 37.8 хувь
  13. Сүхбаатар 47.7 хувь
  14. Сэлэнгэ 29.1 хувь
  15. Төв 35.8 хувь
  16. Увс 43.1 хувь
  17. Ховд 40.1 хувь
  18. Хөвсгөл 28.5 хувь
  19. Хэнтий 39.3 хувь
  20. Дархан-Уул 22 хувь
  21. Орхон 29 хувь

Нийслэлийн дүүргүүдийн ирцийн мэдээлэл:

  1. Багахангай дүүрэг 44.2 хувь
  2. Багануур 29.7 хувь
  3. Баянгол 28.5 хувь
  4. Баянзүрх 28 хувь
  5. Налайх 28.6 хувь
  6. Сонгинохайрхан 25 хувь
  7. Сүхбаатар 29.4 хувь
  8. Хан-Уул 27 хувь
  9. Чингэлтэй 23.2 хувь

2016 оны орон нутгийн сонгуулийн ирц 17.00 цагийн байдлаар аймгуудын ирц 49.1 хувь, нийслэлд 30.9 хувь улсын хэмжээнд 40.1 хувийн ирцтэй байжээ. Улсын хэмжээнд 2148 хэсгийн хороонд санал авах үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Одоогоор санал гомдол ирээгүй.

Завхан аймгийн хоцорч ирсэн мэдээллүүд бүгд нэгтгэгдсэн, сүлжээ хэвийн болсон гэж СЕХ-ноос мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн