ЦЕГ: Иргэн Б нь талийгаач М-ын сурталчилгааны ухуулагчаар ажиллаж байсан

 ЦЕГ: Иргэн Б нь талийгаач М-ын сурталчилгааны ухуулагчаар ажиллаж байсан

Аравдугаар сарын 14-ний өдөр буюу өчигдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд иргэн М амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшиж байсан хүн аж.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү “2020.10.14-ний өдрийн 15.10 цагт Цогтцэций суманд машинд мөргүүлээд иргэн нас барсан дуудлага ирсэн. Дуудлагын дагуу шалгалтаар очиход иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автоамшнаар ухрах үйлдэл хийхдээ М-ыг мөргөж, амь насыг нь хохироосон байсан. Хэрэгт холбогдогч Б нь талийгаачийн найз бөгөөд түүний сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан иргэн байна” гэлээ. 

Тэгвэл талийгаачийн ар гэрийнхний зүгээс тухайн золгүй явдлыг улстөржүүлэхгүй байхыг хүссэн байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн