Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км авто зам ашиглалтад орлоо

 Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км авто зам ашиглалтад орлоо

Тус чиглэлийн зам ийн ашиглалтад орсноор жилдээ зорчдог 400 мянга гаруй зорчигчдын болон ачаа тээврийн цагийг 2-2,5 дахин хэмнэнэ. Бензин шатахууныг 30-40 хувь хэмнэнэ.2008 оноос хойш 5 удаа шав тавьж эхлүүлж байсан ч бүтэлгүйтдэг байсан Говь-Алтай- Баянхонгорын авто замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр 11 сарын турш тасралтгүй ажиллаж бэлэн болголоо. /Өвлийн улирлыг үл тооцов /

Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг Концессын тухай хуулийн дагуу гэрээний хэлцэл хийх шийдвэр гаргасан.Ингээд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Макс рөүд” ХХК-тай концессын гэрээ байгуулан зам барилгын ажлыг эхлүүлж Ерөнхий сайд орон нутагт ажиллах үеэрээ замын ажлыг нээж байлаа.Зөвлөхөөр “Аварга зам” ХХК ажилласан энэ бүтээн байгуулалтаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан нэг томоохон ажил биелж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн