Яармагийн замд дахин нэг хүүхэд гарцаар зам гарч байгаад мөргүүллээ

 Яармагийн замд дахин нэг хүүхэд гарцаар зам гарч байгаад мөргүүллээ

Яармагийн замд дахин нэг хүүхэд мөргүүлсэн харамсалтай осол гарлаа. Тодруулбал, өнөөдөр өглөө 08.19 цагт BRITISH SCHOOL хойд замын гарцаар гарч байсан 10 настай хүүхдийг Honda CRV маркийн машин мөргөсөн байна.

Одоогоор хүүхдийн биеийн байдал гайгүй, ил харагдах гэмтэл шархгүй байгаа гэж эх сурвалж мэдээлж байна. 

Сануулахад, энэ сарын 5-нд 16.48 цагийн орчимд Хан-Уул дүүргийн зургадугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлэгийн хойд зам, явганы гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч 9 настай, эрэгтэй, О, 5 настай, эмэгтэй Б нарыг мөргөж, 5 настай охины аминд хүрсэн харамсалтай осол гарсан билээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн