Н.Онон, Ж.Мөнхсайхан нар МУГЖ цол хүртлээ

 Н.Онон, Ж.Мөнхсайхан нар МУГЖ цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар  салбартаа манлайлж, олон жил үр бүтээл, амжилттай ажилласан эрхмүүдэд Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол- Д.Зоригт, Г.Нанзад, Ц.Эрдэнэбилэг, 
Гавьяат багш цол- Ч.Чанцал, М.Гаамаа, Ц.Гомбо, Ш.Дуламсүрэн, Н.Нямжав, С.Пүрэвжав, Б.Энхбаяр, 
Гавьяат дасгалжуулагч цол- Н.Дариймаа
Гавьяат жүжигчин цол- Х-ТҮЦ продакшны захирал, жүжигчин Н.Онон, “Макс” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан хүртлээ. 

“Х ТҮЦ” продакшны жүжигчин, МУГЖН.Онон “Хошин урлаг руу оруулсан жүжигчин Ч.Батзаяа ахдаа баярлалаа. Тэнгэрээс харж байгаа аавдаа мөргөе. Батширээт сумынхандаа, ард түмэндээ,  “Х ТҮЦ” хамтлагынхандаа баярлалаа. Би тав дахь өдрийн орой шагнал авна гэдгээ мэдсэн. “Х ТҮЦ” продакшнаас дөрөв дэх гавьяат төрлөө” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Н.Онон, Ж.Мөнхсайхан нар МУГЖ цол хүртлээ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн