“Улаанбадрахын мал уранаас биш цус ойртолтоос гажигтай болсон”

 “Улаанбадрахын мал уранаас биш цус ойртолтоос гажигтай болсон”

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших “Бадрах Энержи” компани нь ураны ордыг түшиглэн уул уурхайн төсөл хэрэгжүүлдэг Францын хөрөнгө оруулалттай компани юм.  Тус компанийн үйл ажиллагаа, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, цацраг, хөрс ус ургамалд хяналт шалгалт хийхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгосны дагуу өнөөдөр/2020.10.05/ ажлын баг дүгнэлтээ танилцууллаа. 

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Ураны үйлдвэр орчимд шинжилгээ хийсэн ажлын баг нь Хүний эрүүл мэнд, цацраг, хөрс, ус ургамал үйл ажиллагааны судалгааны эрх бүхийн шинжээчдийн багаас бүрдсэн аж. 

ФОТО: Улаанбадрах сумын мал амьтан МУТАЦИД орж эхэлсэн гэв

Цөмийн энергийн комиссын дарга н.Нямдаваа “Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лаборатори, Улсын мал эмнэлгийн төв лабораторид цацрагийн хэмжээг шинжлүүлсэн дээжинд зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тун хэмжээ илрээгүй” гэв.

Мөн Улаанбадрах сумын нутагт тохиолдож буй малын гажиг нь ураны улмаас бус цус ойртолт зэргээс хамаарсан малын гажиг байсан гэдгийг хэллээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн