ХӨСҮТ: 19 настай эмэгтэйд коронавирусийн халдвар илэрлээ

 ХӨСҮТ: 19 настай эмэгтэйд коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.10.05/ хийлээ. 


Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий Захирал Д.НЯМХҮҮ:

-Аравдугаар сарын 2-4-ны өдрүүдэд нийт 1823 шинжилгээ хийсэн. Үүнээс нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 4-ны өдөр Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйд халдвар илэрсэн. Нийт авсан шинжилгээг задлавал:

  • Аравдугаар сарын 4-ны Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 159 хүний шинжилгээ,
  • Аравдугаар сарын 1-нд Сиатл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 243 хүний шинжилгээ,
  • Есдүгээр сарын 19-нд Истанбул-улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 246 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 15-нд Франкфурт- Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 240 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 40 хүний давтан шинжилгээ,
  • Энхийг сахиулах ажиллагаанд оролцох 213 хүний алба хаагчдын шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байгаа дөрвөн хүний давтан шинжилгээ, 
  • Тусгаарлагдах байранд тусгаарлагдсан  63 хүний давтан шинжилгээ,
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 72 хүний шинжилгээ,
  • Дундговь  аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,
  • Өмнөговь аймагт тусгаарлагдсан 11 хүний шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 70 жолоочийн шинжилгээнд тус, тус халдвар илрээгүй. 

Сүүлийн гурван өдрийн дотор нэг хүнд халдвар илэрсэн гэсэн үг. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 314 боллоо. Үүнээс 307 нь эдгэрсэн бол ажиглалт тандалтын хугацаа нь дууссан 294 хүн байна. Гэрийн ажиглалтад гурван хүн, эдгэрээд дараагийн сувилалд шилжсэн арван хүн бий. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д долоон хүн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд таван хүн хөнгөн, хоёр хүн хүндэвтэр байна. ЭМЯ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн