Өчигдөр болсон Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээлэл

 Өчигдөр болсон Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээлэл

Есдүгээр сарын 30-нд: Төв аймгийн нутгаар 10.0-30 мм, Өвөрхангай аймгийн нутгийн хойд хэсгээр 11.0-19.0 мм, нийслэл хот ормоор 11.0-21.0 мм, Булганы өмнөд хэсгээр 5.0-13.0 мм нойтон цас цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч орсон байна. Түүнчлэн Архангайн  аймгийн нутгийн зүүн хэсгээр 5.0-7.0 мм нойтон цас орж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Салхи: Баянхонгорын өмнөд хэсгээр 15-20 м/с, Өмнөговь аймгийн нутгийн баруун хэсгээр 15-25 м/с, Өвөрхангайн өмнөд хэсгээр 15-20 м/с хүрч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө Төв аймгийн нутгаар 0.5-7.0 мм цас орж салхины хурд 10-18 м/с,  Дундговь аймгийн хойд хэсгээр 0.0-1.0 мм цас орж салхины хурд 13-20 м/с хүрч цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдлаа. Түүнчлэн Хэнтий аймгийн  өмнөд хэсгээр 15-21 мм нойтон цас орж цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан бол  Дундговь нутгийн зүүн хэсгээр салхи 15-22 м/с хүрч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрлээ.

Цасны зузаан: 10 дугаар сарын 1-ний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Дундговийн хойд хэсэг, Архангай, Булган, Сэлэнгийн өмнөд хэсэг, Хэнтэйн баруун хэсгээр 1-27 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Төв аймгийн Эрдэнэсантад 27 см, Борнуурт 11 см, Жаргалантад 9.0 см, Өвөрхангайн Бат-Өлзийд 15 см, Хужирт, Хархоринд 12 см, Бүрдэд 11 см, Архангайн Түвшрүүлэхэд 11 см, Хангайд 10 см, Нийслэл Тэрэлжид 10 см, Булганы Могод 8.0 см, Хөвсгөлийн Рашаантад 7.0 см зузаан цастай байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн