НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг ирэх сард олгоно

 НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг ирэх сард олгоно

Татварын хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байгаа билээ. Тодруулбал, I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, II улирлын буцаан олголтыг долдугаар сард, 3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард, 4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгогдоно.

Энэ дагуу III улирлын буцаан олголтыг аравдугаар сард багтаан иргэдийн данс руу шилжүүлэх талаар татварын байгууллагаас мэдээлж байна. Тиймээс НӨАТ-ын урамшууллын энэ улирлын төлбөрийн баримтаа иргэд аравдугаар сарын 8-ны өдөрт багтаан амжиж бүргүүлэхийг санууллаа.

Эхний улирлын буцаан олголтод 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт авчээ. Харин II улиралд 901 гаруй мянган иргэн 38.2 тэрбум төгрөг авсан байна.  Нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авдаг тухай тооцоог Сангийн яам хийжээ. 

Түүнчлэн НӨАТ-ын баримт олгохгүй ААН-ийн мэдээллийг 1800-1288 утсанд мэдээлэх үүрэгтэй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн