Сураггүй болсон залуугийн цогцос Налайхын орхигдсон уурхайгаас олджээ

 Сураггүй болсон залуугийн цогцос Налайхын орхигдсон уурхайгаас олджээ

Онцгой байдлын Ерөнхий газрын өчигдөр (2020.09.24)-ийн хоногийн мэдээнд дараах хэргүүд бүртгэгджээ.


 Цагдаагийн байгууллагаас Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд 2017 онд тус  дүүргийн иргэн, 19 настай эрэгтэй С-ийн амь насыг хөнөөж, цогцсыг булж хаясанаа сэжигтэн мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн байна. 

Цагдаагийн байгууллагаас талийгаачийн цогцсыг тус уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлтийг өчигдөр 16.20 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт гаргасан байна. 

Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 71 метрийн гүнтэй малталтаас цогцсыг мөн өдрийн 19.06 цагт гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

 ӨМСӨЖ ЯВСАН ХУВЦАС БОЛОН МОТОЦИКЛЫГ НЬ НУУРЫН УСНААС ОЛЖЭЭ

Хөвсгөл аймаг, Ренчинлхүмбэ суманд есдүгээр сарын 23-ны өдрийн 02.30 цагийн орчим 33 настай, эрэгтэй Н иргэн О-гийн гэрээс гэр лүүгээ явна гэж мотоциклтой гарч яваад сураггүй алга болжээ. Маргааш нь түүний өмсөж явсан хувцас болон мотоциклыг Мааньт нуурын уснаас олсон байна. Иргэн Н нуурын усанд осолдсон байж болзошгүй тул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

15 ИРГЭНИЙГ УУЛНААС ЭСЭН МЭНД БУУЛГАВ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн Алтай таван богд уулын “Ерөнхийлөгчийн овоо” гэдэг газар есдүгээр сарын 23-ны өдөр 15 том хүн, гурван автомашинтай аялж яваад, хүчтэй цасан шуурганы улмаас зам харагдахгүй, уулнаас буух боломжгүйд хүрсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өнгөрсөн Пзрэв гариг (2020.09.25)-ийн 10.20 цагт очиж, тухайн иргэдийг уулнаас эсэн мэнд буулгаж, мөн өдрийн 13.47 цагт тус сумын байгаль хамгаалагчийн гэрт авчирч хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн