Ц.Дагиймаа: Талийгаач охины нарийн гэдэс шархалж, бүдүүн гэдэс урагдсаны улмаас амиа алдсан

 Ц.Дагиймаа: Талийгаач охины нарийн гэдэс шархалж, бүдүүн гэдэс урагдсаны улмаас амиа алдсан

БЗД-ийн 23-р хорооны нутаг дэвсгэрт гарсан хэрэгтэй холбогдуулан УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг хуралдаж, холбогдох албаныхнаас мэдээлэл сонсч  байна. Энэ  үеэр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал Дагиймаа задлан шинжилгээний дүгнэлт гарсан талаар мэдээллээ. 

Тодруулбал, “Талийгаач охины  нүүр дух, зүүн хацарт хуучин зулгаралттай,  баруун зүүн хавирга 2-3 дараалсан  хугаралттай, хугаралт  эдгэж бороолсон байжээ.

Мөн  12 хуруу гэдэс няцарсан шархтай, бүдүүн гэдэсний  урагдалтай. Энэ нь  гадаргуутай зүйлээр цохисны улмаас үүсэх боломжтой. Улмаар  шингэн биеэр тархаж үрэвсэл үүсгэсний улмаас амиа алдсан  байх боломжтой” гэх тайлбар өглөө. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн