Есөн настай охин хойд эцгийнхээ гарт амь насаа алдсан байж болзошгүй

 Есөн настай охин хойд эцгийнхээ гарт амь насаа алдсан байж болзошгүй

энэ сарын 19-20нд шилжих шөнө есөн настай охин духан тус газраа шархадсан байдалтай нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал “Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хүүхэд нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгуулагад ирсэн байна. Тус дуудлага мэдээллийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгаж ажиллахад тус хаягт оршин суух хаягтай есөн настай эмэгтэй Э нь духан тус газраа шархтай нас барсан байжээ.

Урьдчилсан байдлаар охиныг түүний хойд эцэг гэх 36 настай Б хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. гэлээ.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүчирхийллэлийн цочирдом хэргүүд нилээдгүй гарч, байна тэр дундаа хойд эцэг, эхийнхээ гарт амь насаа алдсан бяцхан үрсийн тоо нэмэгдэж байгаад анхаарал хандуулах цаг болсон байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн