Зээлгүй иргэдэд ЗУРГААН ХУВИАР орон сууц олгохоор судалж байна

 Зээлгүй иргэдэд ЗУРГААН ХУВИАР орон сууц олгохоор судалж байна

Орон сууцны ипотекийн зээлийг зургаан хувь болгох асуудлыг Засгийн газар хэлэлцсэн гэх мэдээлэл хэд хоногийн өмнө цацагдсан. Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ асуудал нь Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлагдаагүй байгаа бөгөөд харин Барилга, хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг байгуулан, судалж байгаа ажээ. 

Өнгөрсөн хугацаанд 4,9 их наяд төгрөгийн найман хувийн орон сууцны зээлийг 100 мянга гаруй иргэнд олгосон байна. Зээл авсан хүмүүс 2 сая төгрөгөөс дээш орлоготой ба сард дунджаар 680 мянган төгрөг төлдөг аж. Тэгэхээр дунд болон дундаас доогуур орлоготой иргэн ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа тул ипотекийн зээлийн хүүг бууруулбал зорилтот бүлгийн иргэд хамрагдах боломжтой гэж тооцжээ. 

Харин найман хувийн ипотекийн зээл авсан иргэдийн зээлийг зургаан хувьд шилжүүлэхийн тулд 360 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай.

Цар тахлын үед ийм хэмжээний санхүүжилт гаргах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт байр авсан хүмүүсийг дахин санхжүүжүүлэхгүй, орон сууцны зээл аваагүй иргэдэд ипотекийн зээл олгох нь зүйтэй гэдэг саналыг Барилга, хот байгуулалтын яамнаас боловсруулаад байгаа аж. Гэхдээ энэ төсөл нь одоогоор эцэслэн батлагдаагүй байгааг тодотгоё. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн