Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлал өнөөдөр эхэллээ.

Хоёр талын албаны хүмүүс БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-г “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав.

Айлчлалын үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурна.

Түүнчлэн хилийн боомтууд, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчилж, Монгол Улсаас БНХАУ руу хөх тарианы гурил экспортлох тухай хэлэлцээр байгуулах талаар Элчин сайд Цай Вэньруй манайд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн