ГИХГ-ЫН ЗАМЫН-ҮҮД БООМТЫН АЖИЛТАН УЧИР БИТҮҮЛГЭЭР НАС БАРЛАА

 ГИХГ-ЫН ЗАМЫН-ҮҮД БООМТЫН АЖИЛТАН УЧИР БИТҮҮЛГЭЭР НАС БАРЛАА

Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ын Дорноговь дахь бүсийн Замын-Үүд боомтын ажилтан цаг бусаар хорвоог орхисон талаарх мэдээллийг  unuudur.mn сайт нийтэлжээ. Талийгаачийн нөхөр нь ажлаар Улаанбаатарыг зорьсон үед ийм харамсалтай явдал болсон юм байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад: “ГИХГ-ын Замын-Үүд боомтын захиргааны ажилтан эмэгтэй нас барсан нь үнэн. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Өмнө нь ГИХГ-ын боомт дахь ажилтан цаг бусаар  амь насаа алдсан  тохиолдлууд гарч байв. Тодруулбал,Энэ оны нэгдүгээр сард виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн, дээрх газрын хойд бүсийн Алтанбулаг боомт дахь хяналтын улсын байцаагч  дөрөвдүгээр сарын сүүлчээр хилийн цэргийн офицерт хутгалуулж нас барсан юм. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн