Налайх дүүрэг транс тосыг таслан зогсоолоо

 Налайх дүүрэг транс тосыг таслан зогсоолоо

Налайх дүүргийн Хангамжийн төв нь дүүргийн сургууль, цэцэрлэг, МСҮТ, хүүхдийн зуслангуудад эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хангах үйл ажиллагааг эрхэлдэг байгууллага юм. Тус байгууллагаас эрүүл ахуйн стандартад нийцсэн органик хүнсний бүтээгдэхүүнээр сургууль, цэцэрлэг, МСҮТ, хүүхдийн зуслангуудыг хангаж байна. Тухайлбал, хүний биед хортой транс тосыг хүнсний хэрэглээнээс хасаж органик ургамлын тосыг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Үүний үр дүнд дүүргийн 5000 гаруй сурагчдын хоол хүнсний хэрэглээнээс аюулт транс тосыг хасжээ. Улмаар Нийслэлийн бусад хангамжийн төвүүд, хүнсний үйлдвэрүүдэд “Транс тосыг таслан зогсооё” уриалгыг гаргаад байна. Мөн түүнчлэн Налайх дүүргийн Албан бус боловсролын төвд суралцаж байгаа хүүхдүүд хуулийн хийдлээс болж үдийн цай хөтөлбөрт хамрагдах боломжгүй 2016 он хүртэл явж ирсэн байна. Дээрх асуудлыг дүүргийн хангамжийн төвөөс шийдвэрлэн байгууллагын өөрийн зардлаар ҮДИЙН ЦАЙНД хамруулжээ. Мөн Налайх дүүргийн Хангамжийн төвийн санаачлагаар 2019 оноос Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган Албан бус боловсролын төвийн суралцагч хүүхдүүдийн ҮДИЙН ЦАЙНЫ төсвийг Боловсрол 2020 хөтөлбөрт тусгуулжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн