ШИЙДВЭР: Ирэх даваа гарагаас сургуулиуд танхимаар хичээллэнэ

 ШИЙДВЭР: Ирэх даваа гарагаас сургуулиуд танхимаар хичээллэнэ

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдааныг өнөөдөр /2020.09.14/ Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар соёл урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээ, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургуулийг хэвийн горимд үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байна.

Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногийн даваа /2020.09.21/ гарагаас эхэлж сурагчид танхимаар хичээлээ үзэж, боловсролын бүх байгууллагын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. 

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, баталгаажуулна. Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 14:00 цагт Төрийн ордонд товлоод байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн