Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн тээврийн жолоочоос халдвар илэрлээ

 Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн тээврийн жолоочоос халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.09.11/ ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Маргааш Япон улсаас иргэдээ татаж авна. Тэднийг “Амар” зочид буудал, “Баянбайгаль” амралтын газар тусгаарлана. Харин өчигдөр Алтанбулаг боомтоор 96 хүнийг татан авч, тусгаарласан. Тэдний 38 нь Монгол Улсын иргэн, үлдсэн 58 нь гадаадын иргэн. Өнөөдрийн байдлаар 3246 иргэн тусгаарлалтад байна” гэлээ. 

Түүнчлэн “Өнгөрсөн хоёр хоногт 1816 хүнд шинжилгээ хийсэн. Нэг хүнээс халдвар илэрсэн. ОХУ-ын 53 настай тээврийн жолооч эрэгтэй” хэмээн мэдээллийнхээ төгсгөлд тодотголоо.  Хуваалцах Жиргэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн