Гэр бүлийн хоёр хүнийг БУУДАЖ ХӨНӨӨСӨН этгээд амиа хорложээ

 Гэр бүлийн хоёр хүнийг БУУДАЖ ХӨНӨӨСӨН этгээд амиа хорложээ

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хоёрдугаар багийн нутагт энэ сарын 09-нд 51 настай, гэр бүлийн хоёр хүнийг буудаж хөнөөсөн хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн.

Цагдаагийн байгууллагаас хэргийг үйлдсэн 23 настай Б гэгч этгээдийг эрэн сурвалжилж байсан бөгөөд тэрбээр өөрийгөө хэргийн газраас 20 км орчим зайтай газар өөрийгөө боомилж, нас барсан байсныг олжээ. 

Сануулахад, есдүгээр сарын 9-ний өдөр Хөвсгөл аймагт хоёр хүнийг буудаж хороон, хэргийн газраас зугтсан этгээдийг өчигдрөөс цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн юм. Хэргийг шалгах явцад Хөвсгөл аймгийн харьяат, 23 настай, Б гэгч нь бэлчээрийн маргаанаас үүдэн 51 настай Б (эрэгтэй), 51 настай М (эмэгтэй) нартай маргалдаж, ОХУ-д үйлдвэрлэсэн Сайга маркийн буугаар буудаж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн