Ц.Туваан сонгууль будлиантуулахаар АНУ-ын бүлэгтэй гэрээ байгуулсан уу?
Тэс, “Шунхлай, Синчи-Ойл-ын шатахуунаас УС ИЛЭРЧЭЭ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар болон Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагаас шатахуун түгээх станц (ШТС)-уудад хяналт, шалгалт хийжээ.
Шалгалтаар Монгол Улсад худалдаалагдаж байгаа шатахуунууд стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогджээ.
ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг Хяналт шалгалтын хүрээнд нийт 19 аж ахуйн нэгжийн ШТС-ыг хамруулж, шатахууны дээж авч, шинжилгээнд хамрууллаа. Магнай трейд Мон-Сул , М-Ойл Сод Монгол, Петровис “Петростар “Нью энержи стар зэрэг ШТС-уудын худалдаалж буй шатахуунууд бүгд Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй” гэх мэдээллийг өглөө.
Түүнчлэн шалгалтаар Тэс петролиум ХХК-ийн дизель болон А92 бензинээс, Шунхлай ХХК-ийн А95 бензинээс, Синчи Ойл ХХК -ийн А92 бензинээс, “Петрожамп ХХК А92 бензинээс ус, лаг илэрчээ.