Зарагдсан барааг БУЦААЖ БОЛНО!

 Зарагдсан барааг БУЦААЖ БОЛНО!

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ “Та худалдаа эрхэлдэг бол ЗАРАГДСАН БАРААГ БУЦААХГҮЙ гэсэн бичгээ авна уу” гээд торгуулийн хэмжээ хуулиараа ТАВАН САЯ ТӨГРӨГ болохыг сануулжээ.

Тэрбээр “ШӨХТГ-аас хууль зөрчихгүй байхыг сануулж, зөвлөн туслах үүднээс үйлчилгээ эрхлэгчдэд 20 хоногийн хугацаа өгсөн буюу зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй зөвлөмж, шаардлагыг явуулсан. Өнөөдрөөс улсын хяналтын байцаагч нар шалгалт хийж эхэлнэ. ШӨХТГ олонхийн эрх ашгийг хамгаална. Шинэ барааг буцаах тухайд асуудал хөндөгдөж байгаа. Өмсөж хэрэглэсэн хувцас тухайд биш! Зарим хүмүүс анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй. Хариуцлагатай байх ёстой. Энэ өнөөдөр тавьсан асуудал биш. 20 хоног ярьж, бичиж, сануулж, уулзаж, зөвлөж, тусалж байгаа” гэв. 


Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.5 дахь заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. 2 дахь хэсэгт


1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж,

1.1 Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах,

1.2 Бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах хугацаа тогтоох,

1.3 Бараанд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх, чанарын доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


2. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг ажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн