БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчлахаар болжээ

 БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчлахаар болжээ

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн өвөл БНХАУ-д айлчлал хийхдээ 30 мянган хонь хандив болгон өгөхөө амласан.

 Тэгвэл БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И энэ долоо хоногт ОХУ-д болох ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын зөвлөлдөх уулзалтад оролцсоныхоо дараа Монгол, Казахстан, Киргизистан улсуудад айлчлахаар болжээ. Энэ талаар өчигдөр Бээжин хотод болсон тус яамны хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.

 Айлчлалын үеэр Ван И төр засгийн удирдагчидтай нь уулзаж, уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Covid-19 тахлын эсрэг хамтран тэмцэх зэрэг асуудлаар ярилцахын зэрэгцээ  Ерөнхийлөгчийн амласан 30 мянган хонийн асуудал ч хөндөгдөх аж.  

БНХАУ-ын гадаад хэргийн сайдын айчлал есдүгээр сарын 10-наас 16-ны өдрүүдэд үргэлжлэх пм байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн