Бэлчээрээс болж хоёр хүн БУУДСАН АЛУУРЧИН Жаргалант сумаас зугтжээ

 Бэлчээрээс болж хоёр хүн БУУДСАН АЛУУРЧИН Жаргалант сумаас зугтжээ

Өчигдөр буюу есдүгээр сарын 9-ний өдөр Хөвсгөл аймагт хоёр хүнийг буудаж хороон, хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.

Хэргийг тодруулбал, тус аймгийн Жаргалант сумын хоёрдугаар багийн нутагт гэр бүлийн хоёр хүн буудуулж нас барсан байжээ.  Хэргийг шалгах явцад Хөвсгөл аймгийн харьяат 23 настай Б гэгч нь бэлчээрийн маргаанаас үүдэн 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нартай маргалдаж, улмаар ОХУ-д үйлдвэрлэсэн Сайга маркийн буугаар буудаж амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ.

Сэжигтэн этгээд хэргийн газраас оргон зайлаад байгаа ба түүнийг яаралтай эрэн сурвалжилж эхэлсэн байна. Мөн ойролцоох сумд руу нэмэлтээр алба хаагчид явуулаад байгаа ба сэжигтэн этгээд нь биедээ хоёр ч галт зэвсэгтэй байж болзошгүй гэх мэдээлэл ирлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн