Ганцаараа амьдардаг эрэгтэй нас барж, цогцос нь муудсан байжээ

 Ганцаараа амьдардаг эрэгтэй нас барж, цогцос нь муудсан байжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлах нийтийн байрнаас муудсан цогцос олджээ.

Өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр тус нийтийн байрны ажилтан цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Тэрбээр “Манай байранд ганцаараа амьдардаг байсан эрэгтэй ойрд харагдаагүй, гэрийнх нь цонх байнгын гэрэлтэй, хаалга нь дотроосоо цоожтой байна” гэжээ.

Дуудлага, мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, тус байранд амьдардаг байсан 57 настай эрэгтэй нас барж, цогцос нь муудаж үнэр орсон байжээ.

Хэргийн газраас амь хохирогчийн гар утас, банкны картууд болон эрүүл мэндийн дэвтэр, өвчний түүхийг хураан авч шалгаж эхэлсэн байна. Урьдчилсан дүгнэлтээр талийгаач долоо хоногийн өмнө нас барсан байж болзошгүй байгаа ба гадны нөлөөгүй гэж үзэж байгаа аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн