ЕБС-иуд энэ сарын 21-нээс ХЭВИЙН ГОРИМООР хичээллэнэ

 ЕБС-иуд энэ сарын 21-нээс ХЭВИЙН ГОРИМООР хичээллэнэ

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах эсэхийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Харин дотоодод цар тахал алдаагүй байгаа учраас хичээл сургуулийн үйл ажиллагааг үе шаттайгаар хэвийн горимд шилжүүлнэ гэдгийг Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр /2020.09.07/ хэвлэлийнхэнд мэдэгдлээ.

Ингэхдээ, 
 

  • Есдүгээр сарын 14-нөөс аймгийн төвийн сургуулиуд танхимын сургалт руу шилжих бол есдүгээр сарын 21-нээс нийслэлийн сургуулиудыг шилжүүлнэ.
     
  • Есдүгээр сарын 14-нөөс МСҮТ-ийг хэвийн горимд шилжүүлнэ. 
     
  • Аравдугаар сарын 4-нөөс их, дээд сургуулиудын хичээлийг хэвийн болгох чиглэл барьж байгаа аж.


Нэг өдөр бүгдийг нь хэвийн горимд оруулбал хүний бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй. Тиймээс үе шаттай шилжүүлье гэж мэргэжлийн байгууллага үзсэн гэж Шадар сайд Я.Содбаатар мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн