Хөлбөмбөг тоглож байсан 10 хүүхэд аянгад ниргүүлж амиа алджээ

 Хөлбөмбөг тоглож байсан 10 хүүхэд аянгад ниргүүлж амиа алджээ

Африкийн Уганда улсын алслагдмал Аруа хотод хөлбөмбөг тоглож байсан 10 хүүхэд аянгад ниргүүлж амиа алдсан байна.

Хэдийгээр цаг агаарын байдал хүнд байсан ч хүүхдүүд тухайн үед хөлбөмбөг тоглож байсан аж. Түүнчлэн 9-14 насны 14 хүүхэд гэмтсэн тул ойролцоох эмнэлэгт хүргэгджээ.

Амиа алдсан 10 хүүхдийн дөрөв нь эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авалгүй амьсгал хураажээ.

Уганда улсад аянгад ниргүүлэх тохиолдол цөөнгүй. Одоогоос есөн жилийн өмнө буюу 2011 онд тус улсад аяганд ниргүүлсний улмаас 18 хүүхэд амиа алдаж байсан юм.


Эх сурвалж: RT

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн